0:50 AM
iPhone-ны 6 насны ой!
6 жилийн өмнө яг энэ өдөр iPhone маань анх Америкт Apple болон AT&T-д зарагдаж эхэлсэн билээ. Тухайн үед Nokia утасны зах зээлд тэргүүлж байсан ч iPhone-г гарснаас хойш хэрэглэгчид нь аажмаар хөндийрч байсан. Одоо iPhone бол дэлхийн хамгийн шилдэг утаснуудын нэг. Бас 'Ухаалаг гар утас'-ны салбарыг тэр чигт нь өөрчилсөн юм. Тухайн үед iPhone-д App Store гэж байгаагүй, харин одоо App Store нь 900,000+ аппликейшнтэй 'Ухаалаг гар утас'-ны хамгийн шилдэг дэлгүүр билээ. 
Анх iPhone-г 2007 оны 1-р сарын арга хэмжээн дээрээ танилцуулж улмаар 2007 оны 6-р сарын 29-ны өдрөөс олон нийтийн хүртээл болсон.

iPhone-г анх танилцуулсан бичлэг:


Үүн дээр Стив Жобс iPhone-г үнэхээр гайхалтай танилцуулсан. 3 өөр зүйл танилцуулах гэж байгаа мэт байсан ч үнэндээ ганцхан төхөөрөмжийн талаар ярьж байсан. Тэр нь мэдээж iPhone.


Майкрософтын захирал Стив Баллмер iPhone-ны талаар өгсөн ярилцлага:


Тухайн үедээ Стив Баллмер iPhone-г шоолж байсан байсан ч одоо бол..


Энэ бол бүх iPhone-ны зураг:


Энэ зурагт iPhone 5, iPhone 4S, iPhone 4, iPhone 3GS, iPhone 3G болон анхны iPhone байгааг та бүхэн харж байна. Харин дараагийн iPhone энэ намар танилцуулагдах магадлалтай.
Ухаалаг гар утасны хөгжлийг энэ түвшинд авчирсан Стив Жовс болон Apple-д баярламаар.. Гэвч Стив Жобс одоо бидний дунд байхгүй байгаа нь харамсалтай.
Category: Apple | Views: 188 | Added by: iMnKeByTe | Tags: iphone | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]